​Ираны үсчин нэг дор хоёр дээд амжилт тогтоосноор Гиннесийн номонд бичигджээ

2017/02/09
Ираны үсчин Али Абеди мэргэжлийн өндөр ур чадвараа гайхуулан, дэлхийн хоёр дээд амжилт тогтоосноор Гиннесийн номонд бичигдлээ. Эхлээд тэрбээр нэг гартаа 10 хайч барин үс зассан хятад үсчний тогтоосон дээд амжилтыг эвдэж, нэгэн зэрэг 11 хайч ашиглан үс зассан байна. 

Тэмцээний хоёрдугаар шатанд Али Абеди хоёр гартаа 22 хайчийг нэгэн зэрэг барьж үс зассанаар дахин дээд амжилт тогтоожээ. Тэмцээнийг зохион байгуулагчид хэлэхдээ "иймэрхүү арга хэмжээ нь дунд түвшний мэргэжлийн сургалтын сурталчилгаа болохын зэрэгцээ Ираны залуучуудад сонирхолдоо нийцсэн тогтвортой ажил олоход тус дэм болно гэж найдаж байна" гэжээ.

А.Хатангоо
Эх сурвалж: www.montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна