​Гүнж Кейт Миддлетоны зурагтай буддаг ном хийжээ

2017/02/16
Англичууд хааны удам угсаагаараа их бахархаж, хүндэлж явдаг хүмүүс. Тиймдээ ч хааны угсаа залгамжлагчид болон төрөд садангууд нь нийгэмдээ нилээн өндөр байр суурийг эзэлдэг гэж хэлж болох юм. Тэдний нүүрний хэлбэр, биеийн галбиртай төстэй хүүхэлдэйнүүд нэг хэсэг үйлдвэрлэгдэн гарч хүүхдүүдийн тоглох дуртай тоглоомуудын нэг болж байсан бол саяхнаас буддаг ном гаргажээ.
Гүнж Кейтийн дэгжин хувцаслалтууд үргэлж олны анхаарлыг татаж, шинэ стил имижийг тодорхойлсоор ирсэн тул, хүүхэд багачуудын хувьд сонирхолтой буддаг ном болох магадлалтай гэж хэвлэлийнхэн үзэж байгаа аж. 
А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна