С.Баярцогт: Бусдын төлөө амьдар, амьсгал

2017/02/16
Ардчилсан залуучуудын холбооноос нийт удирдлагын зөвлөл, 21 аймаг 9 дүүргийн салбар зөвлөлийнхөө дунд Ололт-Сорилт-Боломж хэлэлцүүлэг, сургалтыг өнөөдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Сангажавын Баярцогтын тавьсан лекцээс онцолж хэдэн ишлэл орууллаа. 

С.Баярцогт: Би 23 настайдаа УБХ-ын гишүүн болж байлаа. 1990-ээд оныхонд том боломж байсан гэж харах нэг өнцөг байдаг ч 2017 оныхонд тэр үеэс илүү том боломж байгаа гэдэгт би итгэдэг. Залуучууддаа хандаж хувь хүний хөгжлийн хүрээндхэдэн зүйлийг хэлмээр санагдав.

1. Тасралтгүй суралц
Үргэлж суралцах нь хүнд маш том капиталыг бий болгодог. Үзэн ядагч чинь хүртэл хүлээн зөвшөөрөхүйц мэдлэгтэй байж чадвал чамд илүү том боломж бий болдог. Үргэлж суралцахын тулд тасралтгүй мөрөөд. Мөрөөдөж чадахгүй бол ахиж дэвших тухай бүү бод...

2. Үлгэр дуурайлал авдаг хүнтэй бай
Ямар ч тохиолдолд өөрт чинь луужин байх тийм хүнээс үлгэр дуурайлал ав. Хэн нэгнээс үлгэр дуурайлал авахгүй бол чамд хөгжих гарц тун хомс болдог.

3. Халамжлан хүмүүжүүлэгчтэй бол
Чамд байнга зөвлөдөг, мэдээллээр тусладаг сайн халамжлан хүмүүжүүлэгчтэй бол.

4. Бусдад өг. Байгаа бүхнээ өг. Өгч байж авдаг, Гарч байж ордог
Битгий харамла. Боломж чинь байвал өгөхөд анхаар. Өгсөн бол март. Заавал санах гээд хэрэггүй.

5. Бусдын төлөө амьдар
Бусдын төлөө амьдарч байгаа гэдгээ их улс төрд явж байгаа хүн бүр санаж явах ёстой. С.Зориг агсаны эрх ашгийн эрэмбийг байнга санаж байхыг хүсье.

Улс төрд орох гэж байгаа залуучуудад хандаж хэлэхэд: 

1. Улс төргүй амьдарч сур
Их улс төрд явна гэж бодож байгаа л бол улс төргүй амьдарч сур. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг шиг өөрийгөө эхлээд сайн бэлтгэ.

2. Гоншигонолыг март
Гоншигонолыг бүр ор тас мартаж орхи. Магтаалыг хэзээ ч бүр хэзээ ч бүү хүлээ. Чамд ноогдёон үүрэг учраас чи хийх ёстой. Хэн юу ч гэж хандаж яаж ч байсан хийх ёстойгоо л хий.

3. Хэний төлөө байгаагаа байнга сана
Чи ард түмний төлөө явж л байгаа бол түүнийгээ байнга сана. Мартаж хэзээ ч болохгүй. Ард түмэн юу гэж хэлсэн ч, харсан ч зорилгоосоо бүү ухар.

4. Багаа зоригжуул
Багаа байнга урамшуул. Итгэл үнэмшлээр тэтгэ. Багийнхаа хүн бүрт итгэл үнэмшил, урам зоригийг түгээ. Би 24 настайдаа МЗХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг хийж байлаа. Миний баг надад итгэдэг байсан. Тухайн үед тэдний миний найзууд ганзгаар яваад баяжиж байхад бид залуусын төлөө үнэт зүйлийнхээ төлөө ажиллаж байв. Бид хүртэх ёстойгоо хүртсэн. Итгэл үнэмшил бидэнд байсан.

5. Хуулийн мэдлэгэ
Хуулийн мэдлэгийг чухалчил. МУИС-ийн өдөр орой, эчнээ яаж сурах боломж байна түүнд суралц. Хууль мэдэхгүйгээр урагш нэг ч алхахгүй.

6. Хэлний мэдлэг
Хэлийг сайн сур. Дэлхийн номер нэг эдийн засагтай АНУ. Түүний үндсэн хэл англи хэлийг суралц. Дэлхийн номер хоёр тун удахгүй нэгд орох БНХАУ-ын хятад хэлийг сур.

Миний дуртай гурван зүйл: 

1. Сайн кино үзэх дуртай
Киноноос маш олон сайн талыг олж авах, олж харах боломжтой.

2. Сайн ном унш
Сайн ном уншсанаар хүн мэдлэг олж авдаг. Номыг боломжоороо уншиж өөрийгөө хөгжүүлээрэй.

3. Сайн хүнтэ уулз
Сайн хүнтэй уулзаж өөрийгөө хаана явааг байнга мэдэр. Сайнтай л нөхөрлө.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна