Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр хүүхэд барьцаалсан хэргийн шүүх хурал боллоо. Шүүгдэгч Б.Мөнхбаяр насанд хүрээгүй хүүхдэд хутга тулган, ааваас нь 80 сая төгрөг нэхэмжилсэн хэргээр 7 жилийн хорих ял авсан байна.
2016 оны аравдугаар сард насанд хүрээгүй хүүг барьцаалж хоолойд нь хутга тулган, аав руу нь утасдаж, 80 сая төгрөг нэхсэн хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 112-т зүйлд зааснаар “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна