G-TIME сүлжээг шалгахыг Ерөнхий прокуророос шаарджээ

2017/02/16

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “G-time” хэмээх сүлжээний бизнес газар авч, энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Энэхүү үйл ажиллагаа нь шууд пирамидын зарчмаар хэрэгжиж, уг сүлжээнд энгийн иргэд ялангуяа Эрдэнэт хотын амьжиргааны баталгаат түвшнээс бага орлоготой иргэдийн зүгээс түргэн хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн  бодит бус мэдээлэл, ухуулга сурталчилгаанд  хууртаж  эдийн засаг, эд материалын хохирол амссан тухай гомдол иргэдээс ихээр  ирэх болжээ.

Энэ нөхцөл байдлаас үүдэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү сүлжээний бизнест хяналт шалгалт хийх шаардлагыг Монгол Улсын Ерөнхий прокурорт  хүргүүлсэн байна. 


Б.Сондор 
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна