​А.Хаянхярваа хамт олноо улаан зангиагаар ижилсүүлэх болжээ

2017/02/17
“Номинталст” хамтлагийн дуучин Д.Батсүх, А.Хаянхярваа нар 2016 оны сонгуулиар МАН-ыг дэмжиж ажилласаныхаа шагналд газрын дарга болж, албан тушаалтнууд болсон билээ. Харин хамтлаг дотроосоо цор ганцаараа дарга сэтэргүй үлдээд байсан Т.Дэлгэрмөрөнгийн тухайд саяхан болж өнгөрсөн Сүхбаатарын төрсөн өдрөөр МАН-ын гишүүнээр элсэж, батлахаа гардаж авсан юм.

Тэгвэл урлагийн салбараас улстөр лүү хальтирч орсон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга А.Хаянхярваа шинэхэн хамт олноо улаан зангиагаар ижилсүүлэх болсон гэнэ.  Сайны хажуугаар саар гэдэгчлэн А.Хаянхярваа даргын энэ мэт улаан зангиатай сонголтыг улстөрийн өнцгөөс харж шүүмжлэх жиргээчид ч бас цөөнгүй аж. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна