MNTM шоуны зочин шүүгч Пүүжээ охидыг бишрүүлэв

14 цаг 57 минутын өмнө
 Топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн Mongolia's Next Top Model шоуны 11 дэх дугаарын зочин шүүгчээр ажиллалаа. Шоунд оролцогч охид түүнийг “Цаанаа л нэг хөөрхөн. Яг л нэг сайхан ээж шиг” гэх зэргээр тайзны ард ам хуурайгүй магтсан.

Түүний хувьд энэ удаа загварт дөнгөж хөл тавьж, өөрийгөө сорьж буй охидод хандан фото зураг даруулах, видео бичлэгэд тоглох, загварын тайзан дээр алхахад эзэмших чадвар, арга барилыг хэрхэн олж авах талаар үнэтэй зөвлөгөө өгсөн байна.

Тэрбээр энэ талаар “Mongolia's Next Top Model нэвтрүүлгийг би дугаар алгасалгүй үзэж байгаа. Энэ бол модель шалгаруулах тэмцээн болохоос мисс тодруулах тэмцээн биш. Охид маань анх ирж байснаа бодвол зураг авалтууд дээр тэд маш хурдан сайжирч, туршлагажиж байгаа нь харагддаг. Айдас төрүүлэм амьтадтай ажилласан нь үнэхээр сайн байсан. Тэд поозоо хурдан сольж, тархи нь хурдан ажиллаж, өөрийгөө тайвшруулж сурчээ. Анх орж ирэхдээ биеэ барьж сандарч байсан нь нүдний харц, биеийн хөдөлгөөн дээр илэрч гардаг байсан бол одоо харьцангуй дадлагажиж чадсан байна” гэжээ.

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна