Их хэмжээний мөнгөн ус борлуулахыг завджээ

3 цаг 44 минутын өмнө
Орхон аймгийн иргэн А, Дархан-Уул аймгийн харьяат Т, Улаанбаатар хотын иргэн Б, О, Д нар өнгөрсөн баасан гаригт 34 кг мөнгөн ус тээвэрлэж яваад баригджээ. Тэднийг уг мөнгөн усаа худалдах гэж явахад нь Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлжээ.

Тус тасгийн болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэс, НОБГ-ын алба хаагчид хэргийн газарт ажиллаж бодисыг аюулгүй болгосон аж. 50 орчим грамм мөнгөн ус зах зээлийн ханш 200,000 төгрөг болно. Тиймээс гар аргаар алт олборлодог хүмүүст мөнгөн ус худалдах, худалдан авах зөрчил ихэссэн байна. Амь нас, эрүүл мэндэд онцгой аюултай мөнгөн ус зэргийн бодистой болгоомжтой харьцахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна