09.00 цагт
“Оюуны өмч, улсын бүртгэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал Хууль сахиулахын их сургуулийн 3 давхрын танхимд эхэлнэ.
09.30 цагт
Шангрила ЗБ-ын их танхимд “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт болно.
11.00 цагт
Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Дээрх асуудалтай холбоотойгоор МҮЭ-ийн холбоо 2 дугаар сарын 20-ны 11цагаас хэвлэлийн хурал зарлаж байна. Хэвлэлийн хурал МҮЭ-ийн холбооны байранд болно.
11.00 цагт
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн ёс зүйн хороотой хамтран "Шүүгчийн ёс зүй, хариуцлага" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.MN-Мэдээллийн төвд Монгол улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагуудаас хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлнэ.
14.00 цагт
Нийслэлийн Халамж үйлчилгээний газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хан-Уул дүүрэг хамтран үндэсний амьжиргааны түвшингөөр 5-аас доош үнэлгээтэй 350 айл өрхөд өнгөрсөн 3 жилийн турш хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлал" хөтөлбөрийн "Гэрчилгээ гардуулах ёслол"-ын ажиллагаа болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна