Ерөнхий сайд асан С.Баярыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг УИХ-аар хэлэлцэж дэмжсэн юм. Түүний энэ сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буй фото зураг олон нийтийн сүлжээнд сонирхолтой сэдэв байсаар байна.
Тэрбээр итгэмжлэх жуух бичиг барих ёслолд гэргийн хамт оролцсон нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж буй. Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд С.Баяр нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан Монгол Улсын 13 дахь Элчин сайд болж байгаа юм байна. Энэхүү үйл явдал С.Баярын нууцлаг гэргийг олонд ил болголоо.
Түүний гэргийг Эрдэнэбилэгийн Сувд гэдэг тухай Их Британий албан ёсны эх сурвалж мэдээлжээ. Сонирхолтой нь УИХ-ын гишүүн асан Г.Уянгын дэлгэж байсан АНУ дахь С.Баярын гэгдэх байшингийн эзэмшигч байсан Эрдэнэбилэгийн Сувд гэх нэртэй ижил байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна