Ээлжит бус чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна

2017/03/06
Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг гаргасантай холбогдуулан 2017 оны төсөвт тодотгол хийх  шаардлага үүсээд байгаа. Цаг хугацааны хувьд шахуу байгаа учир  УИх-ын ээлжит бус чуулган сар шинийн баярын дараа хуралдана гэх таамаг байсан юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар ээлжит бус чуулганы тов  гараагүй байна. Харин   Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүлж магадгүй байгаа аж.

Ээлжит бус чуулганыг товлох эрх бүхий УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаагүй ч ойрын хугацаанд хуралдаж, ээлжит бус чуулганы асуудлыг хэлэлцэнэ гэх  мэдээлэл байна.

 Засгийн газар,  Олон улсын валютын сангийн хэлэлцээрийн үр дүнд тус сангийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдахаар эхний байдлаар тохирч  олон нийтэд албан ёсоор мэдээлсэн. Гэхдээ  хамрагдах эцсийн шийдвэрийг өнөөдөр (2017.03.06) Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж шийдэх юм.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна