"Эмэгтэйчүүд ба улстөр" хэлэлцүүлэг боллоо

2017/03/07
 Ардчиллын үндсэн зарчим, үнэт зүйл бол хүний эрхийг дээдлэх явдал. ТСүүлийн үед хүний эрх, тэр дундаа гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хувь хүн, хуулитйн этгээддийн буруутгах, яллах, мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд төрийн дээд байгууллагаасаа эхлээд үл анхаарч хууль шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх явдлууп гарах болсон. Энэ үед олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачлагаар "Эмэгтэйчүүд ба улс төр" сэдэвт хэлэлцүүлгийг УИХ дахь АН-ын бүлэг, Эмэгтэйчүүд манлайлал сантай хамтран өнөөдөр  зохион байгууллаа.

Уулзалтаар Ардчилсан нам шинэчлэлийнхээ хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах, тэдний улс төрийн манлайлалыг хэрхэн хөгжүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс алдагдаж, авлига, ядуурал өсөн нэмэгдэх хандлагатай болж буй энэхүү үйл явдлын эсрэг эмэгтэйчүүд хэрхэн ажиллах зэрэг олон сэдвийг хөндөж ярив.

Мөн ардчилал, хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн хамгаалалын асуудалд эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлалыг нэмэгдүүлэх талаар улс төрд орох хүсэл, потенциалтай эмэгтэйүүдийг дэмжих, тэдний хувьд анхаарах зүйлс, сургамж, туршлагын тухай хэлэлцүүлгийн итлгэгчид танилцууллаа. УИХ-ын гишүүн, энэхүү уулзалтыг санаачлагч УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эмэгтэйчүүд ба улс төрийн манлайлал”- өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цаашдын алсын хараа, зорилгыг тодорхойлох сэдвээр илтгэлээ танилцуулав.

онголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа УИХ дахь эмэгтэй гишүүд хүний эрхийг хангах, хүүхдийн эрхийг хангах асуудал дээр нийгмийн дуу хоолой болж чадахгүй байгаа тул Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос энэ чиглэлээр томоохон хэвлэлийн хурал зохион байгуулахаар болж буйгаа мэдэгдлээ.

Харин УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Ардчилсан нам бол бидний хамтын гэр. Намаа зөв шинэчилж авч явах нь маш том тулгамдсан асуудал. Нам зөв явахгүйгээр бид улс орондоо зөв шинэчлэл авчирч чадахгүй. Ардчилсан нам бусдыгаа уриалж, маш том шинэчлэл эхлүүлж чадсан. Түрүүлж зарчмын том алхмууд хийж чадсан гэдгээрээ Монголын улс төрд дараагийн шинэ салхийг хагалж чадсан. Цэашдаа зөв явахын тулд намын дүрэм зөв боловсрогдох ёстой. Хэн нэг хэсэг бүлэгт биш, нийт гишүүддээ үйлчилдэг дүрэм болох юм бол бодитой шинэчлэл болно. Энд эмэгтэйчүүд идэвхитэй оролцож дуу хоолойгоо гаргаж явах шаардлагатай гэдгийг хэлж байсан юм. Уулзалтад оролцсон төлөөлөгчид эмэгтэйчүүд нийгэмд тулгамдаж буй асуудлуудын тухай ойр ойрхон ярилцаж, санал бодлоо хуваалцаж шийдвэр гаргаж байх нь зөв" гэлээ. 

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна