С.Одонтуяа унаач хүүхдүүдийг “өмөөрөв"

5 цаг 0 минутын өмнө
БГД-ийн Засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хуулиар хориглосоор байхад хурдан морины уралдаан зохион байгуулж хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа хүмүүст ёсзүйн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Өнгөрсөн дөрвөн жил бид унаач хүүхдүүдийн асуудлаар маш том алхам хийсэн. Хүүхэд хамгааллын хуулиа батлуулсан. Хүүхдийн эрхийн хуультай болсон. Гэвч эдгээр хууль тогтоомжууд хангалттай түвшинд үйлчлэхгүй байна.

Хэрэв Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль өнгөрсөн 2016 онд батлагдсан бол олон албан тушаалтан хэрэг завших нөхцөл байдал үүсч байна. Тиймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо унаач хүүхдүүдийн асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ. Шаардлагынхаа хариуг нэхэж авна. Иргэдийг дэмжин, дуу хоолойгоо илэрхийлэхийг уриалж байна” гэлээ.

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна