“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу?

2017/03/30
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өгөөд буй.

УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газрын энэхүү шийдвэрт зарим хуульчид эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Тодруулбал, ТУЗ-ийг хувьцаа эзэмшигчид томилдог. Тэгвэл хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт ороогүй байхад Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн хэрэг хэмээн тэд үзэж байгаа аж.

Магадгүй “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрийн томилгоо болгох шийдвэр нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж болох юм гэх хардлага байгааг ч дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ.

Б.Орхон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна