Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн хорооноос (OECD) гишүүн орнуудынхаа дунд доорх 3 хүчин зүйл дээр суурилж судалгаа хийсэн бөгөөд хүмүүс ажил хэрэг болон хувийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг талаар олж илрүүлэхийг зорьжээ. Тэдгээр үзүүлэлтүүд нь:
Ажлын өдрийн дундаж ажиллах цаг
Хүүхэдтэй ажилладаг эмэгтэйчүүдийн нийт хувь
Ажлын хажуугаар гарах чөлөөт цаг зав
Энэ судалгааны үр дүнд эцэг эхийнх нь нэг нь ажилладаг хүүхдүүд хоёулаа зэрэг ажилладаг эцэг, эхтэй хүүхдүүдээс 3 дахин ядуу зүдүү амьдарч байна гэж гарсан бөгөөд түүнчлэн ажил дээрээ хамаг цагаа өнгөрөөдөг хүмүүс сэтгэлийн дарамт, шаналгаа ихтэй, биеийн эрүүл мэнд нь ч хүртэл муу байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Харин ажил, амралтаа зохицуулж чаддаг хүмүүсийн хувьд бие болон оюун санаа нь сэргэг сайхан байх нь тодорхой.
Ингээд дээрх судалгаагаар ажиллаж, амьдрахад таатай улс орнуудыг доорх байдлаар жагсаасан байна.
Франц
Португал
Герман
Швед
Швейцар
Белги
Фянланд
Нидерланд
Норвеги
Дани
Та анзаарч байгаа бол ихэнх нь Европын улс орнууд байгаа биз.
Энэ жагсаалтыг тэргүүлсэн Дани улсын тухайд ажлын дундаж цага бага, хүүхэдтэй ажил эрхэлдэг ээжүүдийн нийгэмд эзлэх хувь 78%, ажлын хажуугаар гарах чөлөөт цаг зав нь 16.31 цаг байдаг гэж гарчээ.
Г.Гэрэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна