Пак Гын Хэ-ийн хоригдож буй өрөө

2017/04/03
 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өнгөрөгч баасан гариг цагдан хорьсон. Түүнийг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, төрийн нууц задруулсан хэрэгт буруутган 20 хоног баривчлах шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа юм.

Тэрбээр цагдан хоригдохоос өмнө хэд хэдэн удаа олон цагийн байцаалт өгсөн бөгөөд энэ үеэр биеэ барьж ямар нэг сэтгэлийн хөдлөл гаргаагүй. Харин  хоригдох өрөөндөө орохын өмнө уйлж хашхиран эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Түүнийг  БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсных нь хувьд таван хүнтэй энгийн өрөөнд бус 6.56 метр квадрат өрөөнд ганцааранг нь  хорьжээ. Түүний хоригдож буй өрөөнд бие засах суултуур, угаалтуур, эвхдэг гудас, зурагт, ширээ зэрэг эд зүйл байрладаг  юм байна. 
 
Х.Хатангоо 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна