Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”-ыг ирэх зургадугаар сараас дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.
Албан хэрэг хөтлөлтийн бүртгэл хяналтын программ болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, мөн нууцлал хамгаалалтын шаардлага хангасан сүлжээг ашиглахаар журамд заасан байна. Тоон гарын үсгээр баталгаажсан цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй ижил үйлчлэлтэй байх юм.
Журмыг дагаж мөрдсөнөөр цахим баримт бичиг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, албан тушаалтанд хандсан цахим өргөдөл, санал, гомдлыг хянан шийдвэрлэх, мэдээ тайлан гаргах, цахим баримт бичигтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдал болон оролцогч талуудын үүрэг, хариуцлага илүү тодорхой болно гэж Засгийн газар үзлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна