Ж.Батзандан: Батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж олон залуучууд амь насаа алдаж байна

2017/04/17
УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан, З.Нарантуяа гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж, энэ сарын 11-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гарсан ослын талаар байр сууриа илэрхийлээ.
 
Мэдээллийн үеэр УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Саяхан гэхэд л Батлан хамгаалахын салбарт алба хааж байсан нэг залууг цэргийн дарга нь хууль бусаар өвлийн хүйтэнд гадаа урт хугацаагаар зогсоосноос хөл, гараа тайруулсан гэдэг мэдээлэл ирж байна. Энэ салбар юу болоод байгаа гэдэг дээр АН-ын бүлэг анхаарлаа хандуулж байгаа. 
 
Батлан хамгаалахын Бат-Эрдэнэ гэдэг сайд байгаа. Бөхийг сайд болгосон. Ардын нам Батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж Монголын олон залуучууд амь насаа алдаж, эрсдэлд орж байна. Батлан хамгаалах салбарт мэргэжлийн удирдлага дутаж байна гэж АН-ын бүлэг үзэж байна. Энэ ч үүднээс Ерөнхий сайдад бүлгийн зүгээс Батлан хамгаалахын салбарт хариуцлага, сахилга батын чиглэлийг өгч байгаа төдийгүй, хариуцлага тооцож ажиллахыг АН-ын бүлгээс шаардаж байгаагаа үүгээр илэрхийлье" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна