Нийслэлийн хэмжээд 561 хяналтын камер суурилуулжээ

2017/05/13
Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан зохион байгуулж буй Камержуулалт" болзолт уралдааны хүрээнд Улаанбаатар хотод 561 хяналтын камерыг суурилуулсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг болзолт уралдаан нийт 60 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд өнгөрсөн сарын 01-нээс эхлэн 2 сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Уралдаан эхэлснээс хойш 22 сууц өмчлөгчдийн холбоо, 2 хөршийн хяналтын бүлэг, 36 байгууллага, 4 иргэн нийт 561 хяналтын камер гудамж, талбайд байршуулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна