Орчин үеийн залууст заавал байх ёстой 5 хувцас

2017/05/14
20 орчим жил тасралтгүй загварын ертөнцөд ажилласан Английн алдарт загвар зохион бүтээгч, өөрийн нэрийн брэндээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Oliver Spencer-ийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

2017 онд буюу жинхэнэ орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг залуу танд ямар таван зүйлс байх ёстой вэ? Нийтлэлээс мэдэж авцгаая!

Сайн чанарын арьсан гутал

Маш бат бөх арьсаар хийсэн, сайн чанартай гутал бол танд зайлшгүй хэрэгтэй зүйл. Та гутлаа арчилж анхаарснаар бусдын анхаарлыг татаж чадна гэдэг маргаангүй. 2017 оны хувьд арьсан дээрээ хээтэй буюу цоолсон загварын гутал трэнд болох хандлагатай байна. Мөн цэргийн загварын бага зэргийн түрийтэй, зузаан ултай гутал ч анхаарлын төвд байгаа юм.

Та өөрийн өндөр болон биеийн хэлбэртээ тохируулан энэ хоёр загварын аль нэгийг нь сонирхоод үзээрэй. Өнгөний хувьд бүхий л хувцастай хослох үндсэн өнгүүдээс сонгоорой. Ингээд л та хавар болон намар гутланд санаа зовохгүй байж болно.



Бомбер жакет

Маргаангүй бүх цаг үеийн хамгийн шилдэг хувцсуудын нэг. Хослуулж өмсөж байгаа хувцаснаас нь шалтгаалан ямар ч дүр төрхийг бүтээж чаддаг. Сорочик болон ботинктой хослуулахад л ухаалаг энгийн загвартай болдог бол кэт пудволктой хослуулаад л спортлог харагдах жишээний.

Танд хэдийн бомбер байдаг бол энэ жил арай өөр төрлийнхийг нь туршаад үз. Илүү тансаг харагдах өөр материалтайг нь сонго. Элгэн, торгомсог эсвэл бага зэргийн уртдуу загвар ч байсан болно шүү дээ.

Oliver Spencer ийн хамгийн дуртай хувцсын нэг нь яах аргагүй бомбер ба тэрээр өөрийн коллекцдоо дор хаяж 2 төрлийн бомбер гаргадаг гэнэ шүү.



Босоо захтай сорочик

Өвөөгийн гэж нэрлэгддэг энэхүү цамц пүүзтэй хослон жинхэнэ орчин үеийн залуугийн төрхийг гаргаж чадна. Энгийн захтай сорочик биш бага зэргийн босоо захтай даавуун сорочик нь таныг илүү залуу бас цэвэрхэн, цэгцтэй харагдуулна. Таны шүүгээнд нэг байхад илүүдэхгүй шүү.

Гадуур нь пиджакнаас гадна бүх төрлийн ноосон цамцыг өмсөж болно. Өнгөний хувьд завсрын болон бүдэг уусалттай өнгүүд маш цэвэрхэн бөгөөд этгээд харагддаг.



Чөлөөт захтай хүрэм

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр албан костюм шиг хэт нарийн эсгүүргүй, энгийн биед сайн сууж өгдөг костюмууд трэнд болоод байна. Та үүнийг ажил дээрээ ч гадуур явахдаа ч өмсөх боломжтой.

Энэ төрлийн хослолын онцлог нь материал ба өнгө юм. Албаны хослолоос ялгаатай илүү тод өнгийг сонгоорой. Мөн материалын хувьд даавуун, элгэн, ноосон гээд дуртай төрлөө сонгож болно. Энэ төрлийн пиджакууд ямар ч сорочик, цамц болон өмдтэй сайхан зохицно. Бас нэг онцлог нь ямар ч гуталтай хослуулах боломжтой. Кэт, арьсан ботинк, түрийтэй гутал гээд юу дуртайгаа өмсөж болно.



Пальто

Гадуур хувцас бол заавал өөртөө зориулан худалдан авах зүйлсийн нэг юм. Харин та цув, пальтоноос сонгож болно. Аль болох эдэлгээ сайтай, өөрийн биед сайн сууж өгсөн мөн зохисон хэлбэртэйг сонгоорой.

Өөртөө байхгүй төрлийг нь сонгоорой. Өнгө, загвар гээд аль болох хуучингаасаа зөрүүлэхийг хичээ. Дан цулгуй загвараас гадна өөрөөсөө хээтэй, өөр төрөл загвараас туршихыг зөвлөж байна.



С.Начин
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна