Ажлын дараа юу хийх нь таны ирээдүйг тодорхойлно

2017/05/15

Ажлын дараа юу хийх нь таны ирээдүйг тодорхойлно! Өдөрт нэг цаг зарцуулаад эдгээр 4 зүйлийг тогтмол хийх юм бол энэ нь таны ирээдүйг бүхэлд нь өөрчлөх болно!

Та ажлаа 6 цагт дуусгаад, 12 цагт магадгүй орондоо ордог. Энэ хооронд байгаа 6 цагийг юу хийж өнгөрөөх вэ? Зурагт үзэх? Эдгээр 6 цагаас 12 цаг хүртэл хийх зүйлс нь таны бодож байгаагаас ч илүү чухал зүйл юм. Маш олон хүмүүс, ажлын 8 цагийг хэрхэн үр бүтээлтэй ашиглахаас хамаарч тэдний ирээдүйн карьер шалтгаална гэж итгэдэг. Гэхдээ, үнэн хэрэг дээрээ та сул цагаа хэрхэн ашиглахааас бүх зүйл шалтгаална...

“Боловсруулах” үргэлж өөрийгөө боловсруулж, хөгжүүлж бай.
 
1. Шөнө бүр таны юу хийх нь чухал

Миний коллежид сурсан үндсэн мэргэжил бол маркетинг, гэвч би дизайнер болсон. Би өдөр ч, орой ч бие даан өөрийн дизайнерын чадвараа хөгжүүлж байсан. Би үүнийг удаан хугацааны турш хийсэн. Хожим, босс болсны дараа надад дизайнерын ажилтай холбогдоход тийм ч их хугацаа хэрэг болоогүй. Тэгээд би маркетингийн салбартаа буцаж ирсэн.

Өдөр бүр, миний хүүхдүүдээ унтаж байх хойгуур, би илүү их мэдлэг олж авахын тулд суралцаж байсан бөгөөд энийгээ ч удаан хугацааны турш хийсэн. Хэрвээ би зөвхөн ажлын цагаар өөрийн хөгжих боломжоо хязгаарлаж байсан бол би хэзээ ч өнөөдрийнх шиг бүтээлч захирал, бүтээгдэхүүний менежер эсвэл Маркетингийн MBA хөтөлбөрийн оюутнуудад хичээл заагаад явахгүй байсан. Би өөртөө хөгжих боломж, нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Түүнчлэн, миний мэдэх хамгийн амжилттай хүмүүс ч мөн адил надтай ижилхэн зуршилтай болохыг олж мэдсэн. Манай нэг найз түүхийн сэдвээр бакалавр хамгаалсан ч тэр одоо телемаркетинг хийж, шөнөөр хэрхэн код бичихийг суралцаж байгаа. Эцэст нь тэр, борлуулалтын start-up компанийн дэд захирал болсон.

Надад улс төрийн шинж ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан өөр нэг найз байдаг. Гэвч тэр энтрэпрьюнерийн талаар их сонирхсон бөгөөд бизнес эхлүүлэх талаар маш их мэдлэг хуримтлуулсан. Эцэст нь тэрээр өөрийн компанийг байгуулж, шагнал хүртэл авсан.

Тэдний хувьд 06:00 цагаас 12:00 цаг хүртэл хийсэн зүйлс нь тэдний ирээдүйг тодорхойлсон байна. Мэдээж бид, ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Хэрэв таньд эхнэр хүүхэд байдаг бол үдэш бүрийг тэдэнтэй хамт өнгөрөөх хэрэгтэй. Хэрвээ та ганц бие бол дасгал хөдөлгөөн хийж, найзуудтайгаа уулзаж эсвэл ганцаараа бясалгах зэрэг зүйлсийг ч мөн адил хийх хэрэгтэй. Мэдээж кино үзэх, тоглоом тоглох ч гэсэн сайн хэрэг. Харин таны хийх хэрэггүй зүйлс гэж бий.

Жишээлбэл, Netflix-н шинэ цувралыг эхлүүлж үзэх, 7 хоногт 14 цагийг телевиз үзэж өнгөрүүлэх /энэ нь 7 хоногт зурагт үзэх дундаж хугацаа/. Candy crush тоглож өнгөрүүлсэн их хэмжээний цаг хугацаа.  Facebook ухаж их цагийг өнгөрөөх зэрэг нь ч мөн сайн зүйл биш юм. Харин та юу хийх гэж байна ?

2. Улам ихийг унш

Намайг коллежид суралцаж байхад ихийг зөвлөж байсан Алабама, Африкийн ядуу гэр бүлээс гаралтай байсан. Тэрээр West point цэргийн академид элсэж, гэр бүлээсээ анх удаа коллежид явсан хүн болж чадсан. Намайг түүнтэй уулзахад тэрээр өөрийн карьерыг бий болгочихсон байж билээ. Тэрээр Харвардад ирж бизнесийн удирдлагаар суралцхаасаа өмнө сургагч дасгалжуулагчаар ажиллаж байсан.

Энэ бүх цаг хугацаанд тэрээр унших хандлагаа хадгалсаар байсан бөгөөд одоо ч зогсоогоогүй байна. Хэрвээ чи амьдралаас ямар нэгэн зүйлийг хүсч байвал, мэдлэг бол үүний гол хүч юм гэдэгт тэр итгэдэг. Тэр заримдаа ямар ном уншиж байгаа талаар яриа өрнүүлдэг байсан бөгөөд сүрхий зарим нь энэ асуултанд шууд хариулдаг байсан. Унших нь таны тархины үйл ажиллагааг дэмжиж, үеийнхэн тань олж авч чадахгүй мэдлэгийг олж авах боломжийг олгодог.

Ном уншдаг болсноо та бусадтай харьцуулхад, бусад салбарын бодлого, тактикыг илүү мэддэг болж өөрийн компанидаа илүү хэрэгтэй хүн болох юм. Та өөрийн мэдлэгээ байгууллагын орчиндоо буулгаж, компанидаа шинэ шинэ боломжуудыг бий болгож чадах юм. Түүнчлэн, таны ярианы сэдэв ч мөн улам сонирхолтой болно. Антони Роббнис хэлэхдээ: “Хэрвээ та өдөрт ядаж нэг цагийг уншихад зарцуулдаг бол таны мэдлэг жилийн дараа энэ дэлхийн 99,999 хувь нь хүмүүсээс илүү болох юм. ”Харин орой бүр та ядаж 30 минутыг уншихад зарцуулдаг бол би амлая та үеийнхнээсаа хамаагүй илүү байж чадах болно.
 
3. Зарим төслийг хэрэгжүүл

Та мэдлэгийг өөрийн болгож, ажлын үйл явцыг биеэр мэдэрч түүнийгээ туршлага болгох хэрэгтэй. Хэрвээ танай компани таньд боломж олгохгүй бол та өөрөө өөртөө боломжийг бий болгох хэрэгтэй. Та зарим сайн дурын ажил эхлүүлж болно. Энэ нь таныг нэр хүндтэй алдартай болгоно.

Багаар ажилласнаар, та ажил яаж явагддагийг ойлгох болно. Практик дээрх туршлага нь үйлчлүүлэгчдээр дамжуулан үр дүнгээ өгөх болно. Та үүргээ хэрхэн гүйцэтгэж, хугацаанд дуусгах ба хийж байгаа зүйлээсээ санал, шүүмж сонсож үр ашгийг нь хүртэх болно. Хэрвээ та хангалттай хийгээгүй байсан ч, энэ нь танд туршлага, үнэ цэнэ болон үлдэх юм. Хэрвээ та шинэ бол эдгээр туршлагууд нь таны хийж байгаа зүйлээс улам бүр л үнэ цэнэтэй байх болно.

4. Харилцаа холбоогоо эрчимтэйгээр нэмэгдүүл

Таны карьерийн замд, хүчтэй харилцаа холбоо нь таны ажлын үйл явцыг улам бүр л түргэсгэх юм. Хэрвээ та харилцаа, холбоогоо тогтоож амжаагүй бол та өөрийн цагаасаа үүнд бас хуваарилалт хийн гаргах хэрэгтэй. Хүчтэй холбоо харилцааг бий болгосноор таньд:

• Ухаантай найзуудтайгаа холбоо тогтоож, тэдний санаанаас суралцана
• Олж авахад хэцүү мэдээлэл, мэдлэгийг олж авна
• Өөрийн компанидаа боломжит хамтрагч нарыг олно
• Мөн орлого нэмэгдүүлэх боломжийг ч бий болгож болно.

Хэрвээ та бизнес эрхлэгч бол, та ажлаа тараад харихаас илүү үйлчлүүлэгчидтэйгээ холбоо тогтоон итгэлцлийг бий болгох хэрэгтэй юм. Эдгээр жижиг ч гэсэн үйлчлүүлэгчид нь таны карьерт маш их үүрэгтэй юм. Та эдгээр тойрогт их анхаарал хандуулах хэрэгтэй. Долоо хоног бүр, та найзуудтайгаа кофе уух эсвэл өглөө цай хамт ууж болох юм. Та LinkedIn-ээр хүн болгоны карьер хөгжлийг бэлхэн харж чадна. Мөн мэргэжлийн салбарын танд зөвлөгөө өгөх чадамжтай хүмүүстэй холбоо тогтоо. Тэд магадгүй таны дараагийн ажил олгогч болох ч юм бил үү?. Таны харилцаа, холбоо таны хамгийн хүчтэй актив болох юм. 

Надад итгээрэй. Нэг жилийн дараа маш их өөрчлөлт чиний амьдралд гарсан байх болно.


Эх сурвалж: https://www.linkedin.com/pulse/after-work-what-determines-your-future-spend-one-hour-sundaram


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна