Г.Ганхүүгийн удтал хүлээсэн ялалт рок эмээ Tina Turner

2017/05/15
Ням гариг бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж буй Яг түүн шиг шоуны 6 дахь дугаар үзэгчдэд хүрсэн.  Тус дугаарын ялагчаар ахмад үеийн төлөөлөл болсон Г.Ганхүү алдарт дуучин олны дунд РОК ЭМЭЭ нэрээр алдаршсан Tina Turner-ийг дуурайж ялагчаар шалгарлаа.

Тэрбээр шүүгчид, оролцогчдоос хамгийн олон оноог авч хол тасархай  түрүүлсэн юм. Тэрбээр энэ ялалтыг удаан хүлээсэн нэгэн.Дугаар бүрт  гайхалтай үзүүлбэр үзүүлдэг ч хараахан ялагч болж чадаагүй байсан түүнийг хүү нь "Аав та  ял л даа. Ямар онигоотой юм бэ" хэмээн хор шарыг нь малтсан гэнэ шүү. 

Г.Ганхүү 



Tina Turner 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна