​Дэлхийн хамгийн үнэтэй ээмэг 57.4 сая доллараар зарагджээ

2017/05/18

Дэлхийн хамгийн үнэтэй ээмэг 57,4 сая америк доллар буюу манай ханшаар 143 тэрбум 500 сая гаруй төгрөгөөр зарагджээ. Аполло ба Артемис гэх нэрээр тус тус нэрлэгдсэн  уг ээмэг нь лийрэн хэлбэрийн цэнхэр ба ягаан өнгөтэй ховор төрлийн алмаазаар хийгджээ. 



Яг ижил хийц загвартай хоёр ээмэг тус бур өөр өөр үнээр худалдаалагдсан байна. Цэнхэр алмаазан шигтгээтэй ээмэг нь 42 сая ам.доллараар, харин ягаан шигтгээтэй нь 15 сая ам.долларын үнээр тус тус зарагджээ. 
 

Аполло цэнхэр ээмэг нь 14,54 каратын үнэт чулуун хийцтэй ба энэ нь дэлхийн нийт алмаазны 1 %-тай дүйцдэг гэнэ. Харин Артемис ягаан ээмэг нь 16 каратын үнэт чулуутай ба 11а алмааз хэмээх “Цэвэр химийн” элементээр бүтээгджээ. 

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна