Асашёрюү Манлай баатар Дамдинсүрэнгийн зээ охинд 2 өрөө байр бэлэглэнэ

2017/05/18
Сүүлийн үед их аварга сошиал ертөнцийн "бай" болж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Өнөөдөр асашёрюү аварга маань твиттер хуудсандаа ийн жиргэжээ. Тэрээр "Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгааг уламжлаарай. Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн шүтээн амирлах болтугай!" хэмээсэн байна. Ямартай ч эх оронч үзэлтэй Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан буян хийжээ.

Сонирхуулахад, Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн нь (1871 оны 3 сарын 13 - 1921 оны 1 сарын 27) Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв.

1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээслэсэн байдаг.



Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна