​Жүжигчин Э.Мөнхтөр үс халцардаг өвчин туссан гэх мэдээлэлд тайлбар хийлээ

2017/05/19
A-Cappella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөрийг үс халцардаг өвчин туссан гэх мэдээлэл цацагдаад байгаа нь түүний фенүүдийн санааг чилээж байгаа билээ.

Тэгвэл шуугиан тариад буй уг асуудалд жүжигчин Э.Мөнхтөр тайлбар хийсэн байна. Тэрбээр энэ талаар  “Би ямар нэгэн өвчин тусаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан миний халзан зургийн хувьд тайлбар хийе. Тэр бол миний бүтээсэн шинэ дүрийн зураг байгаа юм. Санаа бүү зовоорой” гэжээ.



Түүний хувьд “Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” кинонд тоглосон бөгөөд Э.Мөнхтөр уг бүтээлд  бүх үс нь халцарч унасан хүний дүрийг бүтээжээ. Харин түүний шинэ дүрийн зураг цахим ертөнцөд тарснаас болж дээрх  ташаа мэдээлэл цацагдсан бололтой.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна