Автомашингүй өдрийн сурвалжлага

2017/05/20
Хотын гудамжаар дугуй, ролик, скүүтер унасан хөөрхөн үрс аав ээжтэйгээ зугаалах нь байнга шахуу түгжрэл бухимдал дунд амьдардаг нийслэлийнхэнд онцолж магтмаар дүр зураг.  Энэ өдөрт зориулан  төв замыг хаажээ.  Үе үе шиврэх бороо, жиндүү салхийг үл ажран найман настай балчираас наян настай буурай хүртэл эрүүл мэнддээ санаа тавин энэ өдөр төв гудамжиндаа алхацгаана. Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо ч нэгдсэн харагдлаа. 

Д.Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн бүр ч ихтэй байлаа. Марафон, дугуйн  парад, урлагийн тоглолт, олс таталт, сагсан бөмбөг, волейбол, фитнес гээд тэмцээн уралдаан автомашингүй өдөрт оролцогчдын зугааг гаргана.

Дугуй, ролик, скүүтер унан сүлжилдэх, өөрөөсөө ч "том" автомат машин хөлөглөсөн  бяцхан хүүхдүүдийн  цовоо инээд эрхгүй сэтгэл баясгана. Төв замын хөдөлгөөнийг хязгаарласан нь хотын захын замуудад бага зэрэг ачаалал үүсгэснийг эс тооцвол өнөөдөр нийслэлчүүдийн хувьд ховор тохиох сайхан өдөр болж  байна.

Ингээд уншигчиддаа  "Автомашингүй өдөр"-ийн  фото сурвалжлагаа хүргэж байна.



















































Т.Дашмаа


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна