Дугуйт эргүүл ажиллаж эхэллээ

2017/05/21
Гэмт хэрэгтэй, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ. 

Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, НИТХ-аар батлуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд "Дугуйт эргүүл" ажиллагаа эхэлж байгаа бөгөөд зуны турш үргэлжлэх юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна