12 дугаар ангийн сурагчид Limuzin, G glass хөлөглөн хонхны баяраа тэмдэглэдэг болжээ

Өчигдөр 14 цаг 31 минут
Ад шоо болж, архидалт шоудалтын үүр уурхайгаараа дуудуулдаг их дээд сургуулиудын хонхны баяр ард хоцорч дунд сургуулийн сурагчид төгсөлтийн баяраа эцэг эхийнхээ хөрөнгө чинээ, эд баялагаар өрсөлдөн тэмдэглэдэг "гайхалтай" цаг үе иржээ. Үүний тод жишээ нь нэгэн лицей сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн хонхны баяраа тэмдэглэж байгаа энэхүү бичлэг юм. Уг бичлэгт сурагчид өндөр үнэтэй Limuzin, G glass хэмээх машинуудыг олон арваар нь хөлөглөн сургууль дээрээ цуваа болон ирж байгаа дүр зураг буужээ.

"Хөгжсөн орнуудад элит гэх үгийг эрдэм мэдлэг, боловсрол, хүмүүжил гэх ойлголттой холбон тайлбарладаг бол манайхан энэ үгийг эд хөрөнгөөрөө өрсөлдөх өрсөлдөөн хэмээн ойлгодог болсон нь үүний тод илрэл" хэмээн шүүмжлэх нэгэн байхад “Шинэ монголын хэнээрхэл, хэрээс хэтэрлээ", "Яаж амьдраад байгаа юм бэ” гэх мэтээр битүүхэн атаархаад авсан хүмүүс ч бас цахим сүлжээгээр дүүрэн байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна