Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн үргэлжилж байна. Есөн өдрийн дараагаар манай хоёр аварга Хакүхо, Харүмафүжи нар башёг есөн даваатай тэргүүлж байна.
Өчигдөр их аварга Хакүхо Аойяамаг давсан бол Харүмафүжи аварга сэкивакэ Тамавашиг өвдөг шороодуулсан. Хоёр аваргын араас нэг унаа найман даваатай сэкивакэ Такаяасү нэхэж байна. Манай бөхчүүдээс озэки Тэрүнофүжи долоо, сэкивакэ Тамаваши зургаа, Чиёошёома хоёр, Таканоива тав, Ичиножёо гурав, Араваши хоёр даваатай явна. Макүшита зиндаанд Кирибаяма Б.Лхагвасүрэн нэг ч унаагүй таван даваатай тэргүүлж байна.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна