Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр Тэлмэн гэх нэгэн эрийн тухай сенсаацитай мэдээ маш хурдан тархаж, олны анхаарлыг татаад байгаа юм. Тодруулбал Тэлмэн гэх залууд нөүтбүүкээ өгөөд авч чадахгүй байгаа тухайгаа нэгэн охин фэйсбүүк хуудастаа бичсэнээр сошиал ертөнцөөр маш хурдацтай тархаж, нөүтбүүкээ өгч хохирсон охид олон байгаа нь тодорхой болсон билээ.
Энэ тухай гомдол мэдээлэл энэ сарын 20-нд цагдаагийн байгууллагад ирснээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Сэжигтэн Т гэгч энэ талаар “Залилан мэхэлсэн зүйл байхгүй. Надад жаахан асуудал тулгараад найзуудаасаа гуйж авсан. Бүгд миний таньдаг охид. Би нөүтбүүкүүдийг нь байцаагчид өгөөд эздэд нь өгч байгаа. Одоо надад 10-аад компьютер байгаа. Намайг залилагч гэж фэйсбүүкт мэдээлэл тавьсан охин л алаад хаячихлаа” хэмээн хэлжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна