Дэлхийн шилдэг балетчин Д.Алтанхуягийн гэр бүлтэй танилц

2017/05/24
Дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, Улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулж яваа балетчин бол Д.Алтанхуяг. Тэрбээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин юм.

Тэгвэл Д.Алтанхуягийн гэргий Б.Хулан саяхан сургуулиа амжилттай төгссөн  бөгөөд энэ тухай зургийг Д.Алтанхуяг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Б.Хулангийн тухайд АНУ-ын Hartford-ийн их сургуулийг дүүргэсэн гэнэ.

Д.Алтанхуяг, Б.Хулан нар өдгөө хоёр охины хамтаар  АНУ-д амьдарч байгаа юм.





Х.Онон


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна