Батлан хамгаалах яамныхан М.Анхцэцэгийн гэр бүлд зургаан сая төгрөг хандивлажээ

2017/05/28
Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа талаар мэдээлэл цацагдсан.

Эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр спортын салбарынхан хандивын аян эхлүүлсэн бөгөөд 10 гаруй сая төгрөг цуглаад байсан юм. 

Мөн "Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ хувиасаа 65 сая төгрөг хандивласан" гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад байгаа билээ. Энэ талаар М.Анхцэцэгийн гэр бүлээс тодруулахад “Батлан хамгаалах яамны Удирдах бүрэлдэхүүний хамт олон нэг өдрийн цалин буюу зургаан сая төгрөг хандивласан” гэлээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна