Р.Нямдорж халаагаа өгч Л.Чинбат Бөхийн холбоог удирдахаар боллоо

2017/05/29
Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус "Их Эе" хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо боллоо.  Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж буй энэ хурлаар Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар олонхын саналаар Үндэсний Бөхийн Холбоог "Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр болсон байна.  Л.Чинбат өмнө нь Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм.

Харин Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн асан Р.Нямдорж нь энэ холбоог сүүлийн 20 гаруй жил удирдаж байсан билээ.  Холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөн боловч Х.Баянмөнх, А.Сүхбат, н.Хүдэрбаатар нар нэрээ татсанаар Л.Чинбат 100 хувийн саналаар сонгогджээ.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна