Татвараа төлөөгүй жолооч олон байна

2017/05/29
Энэ сард 5, 0-ээр төгссөн улсын дугаартай жолооч та татвараа төлсөн үү. Учир нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Энэ хугацаанд амжиж татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах аж.

Торгуулийн хэмжээ 240 мянган төгрөг. Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллах юм байна. Татвараа төлөөгүй жолооч олон байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан тэднийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ.

Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй аж. Харин 21400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй байна.

Т.Очир
 

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна