“Бархүүг барахгүй ч Мээдээг мэдээгүй явж” гэх үг моданд оржээ

2017/05/29
“Яг түүн шиг” шоуны ес дэх дугаар ням гаригт үзэгчдэд хүрсэн. Ес дэх дугаар хагас финалын ялагчаар Камертон хамтлагийн дуучин Мэнд-Амар буюу Мээдээ шалгарсан юм.

Тэрбээр Тэрээр шүүгч тус бүрээс хамгийн өндөр 12 оноог авсан юм. Энэ дугаарын ширүүн өрсөлдөөн яах аргагүй Мээдээ, Бархүү хоёрын дунд өрнөсөн. Шоуны тухай сошиал орчинд “Бархүүг барахгүй ч Мээдээг мэдээгүй явж” гэх үг моданд орсон байна лээ.

Хагас шигшээ тоглолтын ялагч Мээдээ тайзнаа шагналын таван сая төгрөгийнхөө нэг саяыг Нялхсын сувилалд памперс бэлэглэх, мөн нэг саяыг нь Ахмадын сувиллын өндөр настнуудад гарын бэлгэнд зарцуулна гэсэн юм. Тэрбээр ямартаа ч ялагчийн шагнал болох таван сая төгрөгийнхөө 3 саяыг нь хүмүүнлэгийн үйлсэд зарцуулахаа илэрхийлсэн.

Харин "байрны урьдчилгаа хийчихлээ" гэх онигоонд ороод буй жүжигчин Бархүү Мээдээтэй нэгдэж сайн үйлсийн аян санаачлахаа энэ үеэр илэрхийлсэн юм.   


Б.Хэрлэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна