Аса аварга Элчин сайд М.Энхсайханыг доромжлоод ийм хариу хүртэв

2017/05/29
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабт  гол үүрэг гүйцэтгэгчийн нэг нь энэ удаад Их аварга Д.Дагвадорж байх бололтой. 

Гэхдээ түүний нэгэн үйлдэл хүмүүсийн эгдүүлцийг ихэд хүргэж, боловсролгүй бүдүүлгээрээ дуудуулахад хүргэв. Учир нь АН-ын хууччуулын нэг, Элчин сайд М.Энхсайханы нэгэн жиргээнээс үүдэж Аса аварга “Хуц чи муу зайл. Муу өлөн шээс” зэргээр доромжилсон нь шуугиан тариад амжсан юм.

Угтаа бол түүний энэхүү үйлдлээс улбаалж, “Дагваа аварга чинь М.Энхсайхан даргын хажууд хүүхдээрээ амьтан биз дээ. Аварга 80-аад оных, хажуудах нь 60-аад оных, М.Энхсайхан дарга 50-иад оных. Тэгээд аав нь байхаар хүнтэй нийлж дарвиад, нөгөөг нь "шээс" мээсээр нь дуудаад... Хөлс, сэвсээрээ мөнгө олж баяжсан нэг муу мангар бацаан арай ч ингэж солиорох цаг нь болоогүй, Монголын заяа дуусаагүй байхаа. Бацааныг баасаараа тоглоод сууж байхад, хажуудахийг нь гахай үүрээд тэнэж явахад М.Энхсайхан гэдэг хүн МУ-ыг ардчиллын замд хөтөлж, АИХ-ын депутат, УБХ, УИХ-ын гишүүн, ардчилсан хүчний анхны Ерөнхий сайд байсныг мартаж болохгүй. Энэ цаг үед Х.Баттулгыг биш М.Энхболдыг дэмжсэн нь М.Энхсайханы буруу биш, АН-ын буруу. Үүнийг "хохь чинь" гэдэг юм даа” хэмээн ёжлох нэгэн ч бас байна.
 


Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна