24 настай иргэн амиа хорлохыг завджээ

2017/05/29
24 настай иргэн байрны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завджээ. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөө өглөө 07:00 цагийн орчимд "Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8-р байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна" гэсэн дуудлага иржээ.

Уг дуудлагын дагуу Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиж 9 давхрын айлын цонхоор дамжин дээш гарч иргэний амийг аварч, харъяа цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.
 


Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна