Сурахад хамгийн хэцүү 10 хэл

2017/05/30

Та Франц, Герман, Орос хэлүүдийг сурахад хамгийн хэцүү хэлүүд гэж бодсоор л байна уу? Дэлхийд алдартай 4eddu.com сайтаас дэлхийн бүх хэлүүдээс “Сурахад хамгийн хэцүү” 10 хэлийг тодруулжээ. Үүнд:

10-р байр Тай хэл

Тай хэл нь нэг төрлийн уусмал хэл юм. Хятад болон Вьетнам хэлний ерөнхий бүтцийг авснаас гадна таван өөр төрлийн хэлийг хольж сурахад бүр ч төвөгтэй болгожээ. 



9-р байр Вьетнам

Вьетнам хэл ч мөн адил уусмал хэл юм. Зургаан өөр хэлний тэмдэгт болон, үсгийн бүтцийг ерөнхийд нь өөрсдийн хэрэглээнд тохируулан уусган авсан байдаг. Иймд олон төрлийн ижил бичлэгтэй үгсийг дуудлагаар нь ялгаж таних аргыг илүүд үзжээ. Вьетнам хэлэнд доорхи өргөлтийг ашиладаг. Жишээ нь: “Ban bạn bбn bаn bẩn” 



8-р байр Монгол хэл

Монголын бичлэгийн систем нь маш хэцүү. Босоо байдлаар дээрээс доош чиглэлтэй бичдэг. Гэвч сүүлийн үед үүнийг хялбарчлах үүднээс хэвтээ байдлаар крилл үсгийн хэлбэр лүү шилжүүлсэн.



7-р байр Унгар хэл

Унгар хэлийг төгс сурахын тулд тасралтгүй 1100 цагийг бүрэн зарцуулах хэрэгтэй байдаг гэнэ. Гадаад хэл сурах сонирхолтой хүмүүс Унгар хэлийг судлахыг эрмэлздэг ба нэг үг өөр өөр утгыг илэрхийлдэг учраас, авиа нь дуудлагаар нь утгыг нь ойлгодог аж. 



6-р байр Финлянд хэл

Финлянд хэл нь Орос, Герман, Латин хэлний бүтэц, онцлогийг шингээж чадсанаараа хамгийн төгс хэлний тоонд багтдаг байна.



5-р байр Эстони хэл

Англи хэлний хамгийн хүнд хэцүү хувилбарыг сонгон авснаар Эстони хэл бүтжээ. Үүнд Латин болон Герман хэлний бүтэц  ч мөн хольж орсон байдаг гэнэ.



4-р байр Араб хэл

Дэлхий дээр нийт 221 сая хүн Араб хэлээр ярьдаг. Авиа дуудлагаас илүү бичлэгийн хувьд хамгийн хэцүү хэлбэрт тооцогддог Араб хэл нь дотроо олон янзын хувилбартай байдгаараа онцлог. 



3-р байр Солонгос хэл 

Дэлхий дээр 66.3 сая хүн Солонгос хэлээр ярьдаг гэсэн судлагаа гарчээ. Солонгос хэл нь хоёр янзын тооны системтэйгээс гадна Япон болон Хятад хэлтэй нилээд төстэй юм. 



2-р байр Хятад хэл

Хятадаар 1.2 тэрбум хүн ярьдаг. Өөрөөр хэлбэл дэлхий дээр таван хүн тутмын нэг нь Хятад хэлээр ярьдаг байна. Хэдийгээр Япон хэлтэй төстэй боловч 50.000 гаруй ханз үсэгтэй. 


1-р байр Япон хэл

Дэлхийд 122 сая хүн уг хэлээр ярьдаг гэсэн судалгаа бий. Япон хэл нь гурван өөр бичлэгийн системтэй тул дэлхийн хамгийн хэцүү хэлээр тодорчээ. 


Х.Нэргүй 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.