Хойд Солонгосын хамгийн тансаг зочид буудал

2017/05/30

БНАСАУ-ын хамгийн алдартай, тансаг зэрэглэлийн зочид буудал 1980-аад оны загвараа орчин үеийн шийдэлтэй болгож, дахин нээлтээ хийлээ. “Koryo” хэмээх ихэр цамхаг бүхий энэхүү зочид буудал нь Пхеньяны төвд оршдог аж. Сүүлийн хэдэн сарын хугацаанд хаагдаад байсан зочид буудлын нэгээс гурван давхрыг шинэчлэн засварласан бол зочны өрөөнүүдийг өөрчлөлгүй хэвээр үлдээжээ.



“Koryo” зочид буудлыг БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений тушаалаар улсынхаа сүр хүчний билэг тэмдэг болгох зорилгоор 1985 онд барьж байжээ. Харин одоо энэхүү зочид буудал нь улсын элит давхаргынхан, гаднын бизнес эрхлэгчид, дипломат төлөөлөгчдийн дунд алдартай, зорьж очдог газар нь болсон байна. “Koryo” зочид буудлын хамгийн хямд өрөөг захиалахад 100-120 ам.доллар шаардлагатай аж.
 



143 метр өндөр, 43 давхар бүхий тус зочид буудал нь дотроо усан сан, саун, хэд хэдэн зоогийн газартайгаас гадна номын дэлгүүр болон зочдын тав тухтай байдлыг хангах бусад үйлчилгээний газрууд энд үйл ажиллагаагаа явуулдаг байна.


 

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна