Ажлын эрч хүч бууралтыг хэрхэн шийдэх вэ?

2017/05/30

Оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ядарч, сэтгэлийн хямралд орохоос гадна "burnout" буюу ямар ч эрч хүчгүй болдгийг 1970-аад оны үед АНУ-ын сэтгэл зүйчид тодорхойлжээ. Бэркли дэх Калифорнийн их сургуулийн сэтгэл зүйн профессор Кристина Маслакийн тодорхойлж байгаагаар эрч хүчгүй болсон  эсэхийг дараах байдлаар тодорхойлдог байна.

Тухайлбал, хийж гүйцэтгэж буй ажлаа өөрөө удирдаж чадахгүй байх, зарим бодлого шударга бус санагдах, сайн ажиллаж байгаа ч ямар ч магтаал сонсохгүй байх, хийж буй ажил тань өөрийнх нь үнэт зүйлээс зөрдөг учраас бусад ямар ажил хийдгээ мэдэгдэхгүй байх, мөн байнга хамтран ажилладаг багийнхандаа итгэдэггүй эсвэл хүндэтгэдэггүй байхыг "burnout" буюу эрч хүчгүй болсны шинж тэмдэг гэж үздэг юм байна.

Энэ асуудлыг давж гарахын тулд ажилтан өөрөө хийж болох хоёр үйлдэл байгаа нь нэгдүгээрт хүний нөөцтэйгөө ярилцаж, хэсэг хугацааны амралт авах, эсвэл хоёрдугаарт багийнхаа гишүүдийг солих, шинэ багт орж ажиллах хэрэгтэй гэнэ.

Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна