"Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" маргааш тохиож бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлнэ..
Энэ үеэр тээврийн хэрэгслийн УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан бие биедээ хүлээцтэй хандан, сахилга, соёлтой хөдөлгөөндөө оролцоорой.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллах юм.
Замын цагдаагийн алба
Сэтгэгдэл бичигдээгүй байна