МАХН-ын дарга Н.Энхбаяр, Нийтлэлч Баабар, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Нийтлэлч А.Баатархуяг, Тоймч Ш.Гантулга нарын оролцсон “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй нэвтрүүлэг өнгөрсөн даваа гарагийн орой С1 тв-ээр цацагдсан билээ.
Тэгвэл уг нэвтрүүлэгт оролцоогүй, хамааралгүй гэдгээ Баабар твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр энэ тухайгаа, “Би тэр кинонд тоглоогүй шүү. Хаа нэгтэй ярьсан үгийг минь наачихсан байна лээ, тэр герой Баатар. Ёстой нэг хошного улайж байнаа, тэрнээс болоод” хэмээн жиргэжээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна