АНУ-д аль салбарынхан хамгийн их цалин авдаг вэ?

2017/05/31

АНУ-д эрүүл мэнд, технологи, хуулийн салбарын ажилтнууд дундаж цалингаараа тэргүүлдэг талаар карьер хөгжлийн "Glassdoor" компани танилцууллаа.

АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрны жагсаалтыг эмч нар 187 мянга гаруй ам.долларын дундаж цалингаар тэргүүлсэн байна. Харин хоёрдугаарт эмийн үйлдвэрлэлийн ажилтнууд бичигдсэн бол тэдний араас хуульчид оржээ.

Энэхүү жагсаалтыг бүтэн жилийн хугацаанд АНУ-ын ажилтнуудын дунд явуулсан судалгаа болон “Glassdoor”-ийн вэб сайт хэрэглэгчдийн цалинд үндэслэн гаргасан байна.
 

Жагсаалтаас харахад АНУ дахь хамгийн өндөр цалинтай 25 ажлын байрны 11-ийг технологийн үйлдвэрлэл, үлдсэн дийлэнх хэсгийг инженерчлэлийн салбарын ажлын байрууд бүрдүүлжээ.
 


Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна