Өнөөдөр хаана, юу болох вэ?

2017/06/01

Өнөөдөр хүүхэд багачуудын баярын өдөр. Бяцхан үрсээ баярлуулах энэ өдөр хаана, ямар арга хэмжээ болох тухай хөтөлбөрийг танилцуулъя.
 
Д.Сүхбаатарын талбай

11:00-16:00 цагийн хооронд 'МОНГОЛ ХҮҮХЭД' баярын арга хэмжээ болно.
 
Үндэсний Соёл амралтын хүрээлэн

05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд 'Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.
 
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн


05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.
 
Жүжиг үзвэр:
 
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга


06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.
 
Улсын драмын эрдмийн театр


06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.
 
Хүүхэлдэйн театр

05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.

Кино
 
Гэгээнтэн кино театр (06  дугаар сарын 01-ний өдөр)
 Маргад эрдэнийн орноор аялсан нь / Монгол дуу оруулагатай Хүүхэлдэй кино/
Карибын тэнгисийн дээрэмчид
Спарк /.Хүүхэлдэй кино/
Галактикийн хамгаалагчид -2
Харийнхан

Дүүргүүдийн хөтөлбөр:

Сүхбаатар дүүрэг
Хороодод хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
 
Багануур дүүрэг

10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
 
Багахангай дүүрэг
10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
 
Хан-Уул дүүрэг
10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
 
Чингэлтэй дүүрэг

10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна