Чингис хааны зургийг ёс бусаар доромжилсоныг өвөрмонголчууд эсэргүүцэж эхэллээ

2017/06/02
Хятад иргэд газар нутгаа өмгөөлсөн өвөрмонгол залууг машинаар дайрч алж байгаа тухай бичлэг олон нийтийн зэвүүцлийг төрүүлсэн бол энэ удаад дахин хятад жуулчид Өвөр Монголын жуулчны баазад очоод Их Эзний халдашгүй хөрөг дүрийг үзэшгүй муухайгаар гутаан доромжилж байгаа бас нэгэн бичлэг цацагдлаа.

Тэгвэл эл асуудлаар өнөө өглөөнөөс эхлээд Өвөрмонголчууд оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад хандан эдгээр залуусыг олж, хуулийн хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн байна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил Шандун мужийн нохой үржүүлгийн газрынхан нохойндоо Чингис гэсэн нэр өгсөн байсныг Өвөрмонголчууд мөн эсэргүүцэж арга хэмжээ авахуулж байжээ.

Х.Онон



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна