Монголын анхны "Мозала" хиймэл дагуулыг ням гаригт сансарт хөөргөнө

2017/06/02
Монгол Улсын нэрийг дэлхийд гаргах "Мозала" хиймэл дагуулыг Улаанбаатарын цагаар өнөө өглөө 05:50 цагт хөөргөх байсан. Гэвч цаг агаарын байдал муудаж, бороо орсноос нислэг хойшлогдсон байна. Монголын анхны хиймэл дагуулыг АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс "Space X" компанийн "Falcon 9" пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон улсын Сансрын станц руу хөөрөх ёстой байсан аж. 

Дараагийн нислэгийг ням гарагт буюу энэ сарын 4-ний өглөө Улаанбаатарын  цагаар 05:05 цагт хөөргөхөөр төлөвлөжээ.

Монголын анхны хиймэл дагуул нь сансарт хагас жил орчим ажиллах бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрийн 100 метрийн нарийвчлалтай зургийг сансраас авч газарт дамжуулах, GPS-гүй хиймэл дагуулын байршлыг газрын станцын олон улсын сүлжээг ашиглан өндөр нарийвчлалтай тогтоох, дэлхийд анх удаа нано хиймэл дагуул ашигласан мэдээллийн сүлжээ үүсгэх, авсан мэдээллээ хамтран боловсруулах зэрэг зургаан үүрэг гүйцэтгэх юм байна.



Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна