Өчигдөр 43 согтуу жолоочийг журамлажээ

2017/06/02
Өчигдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиосон, мөн сар бүрийн 1-ний өдөр архи худалдаалахыг хуулиар хориглосон заалттай. Харамсалтай нь хууль зөрчиж, хэрэг зөрчил гаргасан жолооч нар олон байжээ.

Энэ өдөр /2017.06.01/ Замын цагдаагийн албаны ЖШУХэлтэс нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 200 дуудлага бүртгэгдсэн байна. Осол, хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, мөргөлдсөн 9 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 6 хүүхэд өртсөн байна.  

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. 

Т.Очир
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна