Монголын Лего Роботын үндэсний аварга шалгаруулах анхны тэмцээн боллоо

2017/06/03
"Монголын Лего Роботын үндэсний аварга шалгаруулах анхны тэмцээн өнөөдөр  МХАҮТанхимд зохион байгуулагдлаа. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сурагчдыг сонгон шалгаруулж, Лего робот сонирхдог, түүгээр хичээллэдэг залуучуудыг хөгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн тэмцээн уралдаанд оролцох, хөгжих боломжоор хангах зорилготойгоор анх удаа зохион байгуулагдаж буй юм. 

Роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн нь НИТХ-ын ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Тэмцээнд ЕБС-ийн 6-10 дугаар ангийн сурагчид оролцож байгаа аж. Тэмцээнд УБ хотын сургуулиудын 16 баг, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын 7 баг, нийт 23 багийн тамирчин сурагчид өрсөлдөж байна.  

Тэмцээний нээлтэд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Мөнхжаргал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Лхагважав, Монголын Роботын Боловсролын Нийгэмлэгийн тэргүүн Д.Төмөрчөдөр нар оролцож үг хэлсэн юм.











Т.Очир

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна