​Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт болно

2017/06/06
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан “Үйлчилгээний чанар стандарт, ур чадвар-2017” сургалт болно.

Энэхүү сургалтын үеэр худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг танилцуулах, үйлчилгээний чанар стандарт, салбарын ажиллагсдын ур чадварыг сайжруулах, төсөл бичих аргачлалд сургах, салбарын хууль эрх зүйн актуудыг танилцуулах юм. “Үйлчилгээний чанар стандарт, ур чадвар-2017” сургалт энэ сарын сарын 08-ны өдрийн 09.00-12.00 цагийн хооронд дүүргийн ЗДТГ-ын байранд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70070130 утсаар лавлана уу.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна