Татвараа төлөөгүй бол өнөөдөр, маргааш төлөөрэй

2017/06/07
Сангийн яам, Татварын ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгийн үеэр авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжаа төлөөгүй жолооч нарыг нээлттэй хаалганы өдөрлөг болох хоёр өдөр талбайд очиж төлбөл оргохгүйгээр татварыг нь хураахаар болжээ.

Автомашины татвар төлөх хугацаа зургаадугаар сарын 1-нд дууссан боловч татвараа төлөөгүй жолооч олон байгаа аж. Нийслэлийн Татварын газраас зургаадугаар сарын 1-нээс хойшд татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т зааснаар 240 мянган төгрөгөөр торгох  учир жолооч нар энэ өдрүүдэд  амжиж татвараа төлөхийг анхаарууллаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна